Бид өнөөдрийн амжилт дээрээ тулгуурлан цахилгаан автоматик, холбоо дохиоллын ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж салбарынхаа бүтээн байгуулалтын эгнээнд тэргүүлэгч компани байхад оршино.

“Гексаэдр Клауд” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Барилгын цахилгаан автоматик, холбоо дохиоллын угсралтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаандаа мөрдөх стандарт норм, дүрмийг баримтлан орчин үеийн шинэлэг техник технологийг нэвтрүүлж ажилласнаар Монгол улсын барилга, дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, бүтээн байгуулах өндөр эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид цахилгаан, автоматик, холбоо дохиоллын угсралтын ажил, үйлчилгээ явуулсаар ирсэн ба цахилгааны болон холбооны самбар угсралт, гадаад дотоод худалдаа зураг төслийн чиглэлээр ажил,үйлчилгээнийхээ хүрээг тэлэн хэрэглэгч, захиалагч байгууллагуудынхаа эрэлт хэрэгцээг ханган, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан манай компани Инженер Техникийн Ажилтнууд Монгол улсад шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар ихээхэн санаачлагатай ажиллаж байна. 2004 оноос эхлэн "Гексаэдр Клауд" ХХК тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд иргэний ба үйлдвэрлэлийн барилгын дотор ба гадна цахилгаан автоматик, холбоо дохиоллын угсралт болон суурилуулалт, өндөр хүчдэлийн дэд станц, дизель станцын угсралт ба суурилуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 10 инженер мэргэжлийн 75 ажилтан, туслах ажилтан, захиргаа аж ахуйн ажилтнуудтайгаар үйл ажиллагаа явуулсаар байна.
Манай компани нь залуу боловсон хүчин болон мэргэжлийн ажилтнуудаар бүрэн хангагдсан бөгөөд Барилга, байгууламжийн цахилгаан хангамжийн систем:
Нийт ажилтны ХАБЭА болон цахилгаан, холбоо дохиолол, галын сургалт тогтмол байнга хамрагддаг.